Эмч Болон Эмчийн Эхнэр
Дик Баултон Никын аавд мод хагалж өгөхөөр Индианчуудын суурингаас гарсан. Тэрээр өөрийн хүү Эдди, болон өөр нэгэн Билли Табешав хэмээх өөр нэгэн Индиан эртэй цуг ирсэн байв. Эдди урт хоёр бариултай хөрөө барьсаар, тэд модоор хийсэн арын хаалгаар гарч ирцгээлээ. Тэрээр хөрөөг мөрөн дээрээ давуулж байрлуулсан байх агаад тэр нь явах бүрд нь хөгжмийн дуу гаргаж байлаа. Билли Табешав хоёр модны том дэгээг барьж явж байлаа. Дик гарандаа гурван сүхтэй байв. Тэр эргэн харж үүдийг хаав. Бусад нь түүнээс түрүүлэн нуурын эрэг дагуу элсэн булсан гуалингуудыг чиглэн явав. Том гуалин хашлагаас унасан гуалингууд нуураас доош Шидэт стримерээр тээрэмлүү чирэгдэж очсон байв. Тэд хөвөөрүү эрэгрүү хөвөгдөн очсон байх ба ямар нэгэн зүйл болохгүй бол хэзээ нэгэн цагт сэлүүрт завиар Шидэтний баг хүрч ирэн, гуалингуудыг олон хоёр талдаа цагираг бүхий төмөр дэгээг ашиглан нуураас авч шинээр хашлага хийхэд ашигладаг. Гэхдээ цөөн хэдэн гуалингийн төлөө бүхэл бүтэн багийг цуглуулах үнэ цэнэгүй үед м