Posts

Эмч Болон Эмчийн Эхнэр

Image
Дик Баултон Никын аавд мод хагалж өгөхөөр Индианчуудын суурингаас гарсан. Тэрээр өөрийн хүү Эдди, болон өөр нэгэн Билли Табешав хэмээх өөр нэгэн Индиан эртэй цуг ирсэн байв. Эдди урт хоёр бариултай хөрөө барьсаар, тэд модоор хийсэн арын хаалгаар гарч ирцгээлээ. Тэрээр хөрөөг мөрөн дээрээ давуулж байрлуулсан байх агаад тэр нь явах бүрд нь хөгжмийн дуу гаргаж байлаа. Билли Табешав хоёр модны том дэгээг барьж явж байлаа. Дик гарандаа гурван сүхтэй байв. Тэр эргэн харж үүдийг хаав. Бусад нь түүнээс түрүүлэн нуурын эрэг дагуу элсэн булсан гуалингуудыг чиглэн явав.  Том гуалин хашлагаас унасан гуалингууд нуураас доош  Шидэт  стримерээр тээрэмлүү чирэгдэж очсон байв. Тэд хөвөөрүү эрэгрүү хөвөгдөн очсон байх ба ямар нэгэн зүйл болохгүй бол хэзээ нэгэн цагт сэлүүрт завиар  Шидэтний  баг хүрч ирэн, гуалингуудыг олон хоёр талдаа цагираг бүхий төмөр дэгээг ашиглан нуураас авч шинээр хашлага хийхэд ашигладаг. Гэхдээ цөөн хэдэн гуалингийн төлөө бүхэл бүтэн багийг цуглуулах үнэ цэнэгүй үед м

“Гүүрэн дээрх настан”

Image
Төмөр хүрээтэй нүдний шилтэй, тоос шороо ихтэй хувцастай настан замын хажууд сууна. Тэнд гол давсан хөвүүрэн гүүр байх агаад хүүхдүүд болон эмэгтэйчүүд, залуучууд, машин тэрэгнүүд түүгээр гаталдаг байв. Гүүрнээс эгц эрэг өөд луус хөлгөлсөн тэрэгнүүд дараалласан байх агаад цэргүүд ээрүүлийн хигээсхүү түлхэхэд тусалж байв. Ачааны машинууд буун шууд тэндээс бүгд явцгааж байх зуур тариачид шагай шүргэсэн шороон дунд сажилж байв. Гэвч настан тэнд хөдөлгөөнгүй сууж л байна. Тэрээр цааш явахад дэндүү ядарсан байлаа.          Гүүр даван, гүүрний цаадахын судлан миний дайсан хэрхэн хөгжсөнийг олж мэдэх нь миний гол ажил байсан. Би үүнийг хийгээд буцаад гүүрэн дээрээ ирсэн. Тэнд одоо тийм ч олон тэрэггүй агаад цөөн хэдэн хүн хөлөөрөө явж байсан ч, настан тэнд байсаар байв.           ‘Та хаанаас ирсэн бэ?’ гэж би асуув. Сан Карлосоос гэж тэрээр хариулан инээмсэглэв. Тэр бол түүний төрөлх хот нь байсан ба үүнийгээ дурьдах н түүнтэй таатай байсан тул тэрээр инээмсэглэсэн бололтой. ‘Би ам