Эмч Болон Эмчийн Эхнэр



Дик Баултон Никын аавд мод хагалж өгөхөөр Индианчуудын суурингаас гарсан. Тэрээр өөрийн хүү Эдди, болон өөр нэгэн Билли Табешав хэмээх өөр нэгэн Индиан эртэй цуг ирсэн байв. Эдди урт хоёр бариултай хөрөө барьсаар, тэд модоор хийсэн арын хаалгаар гарч ирцгээлээ. Тэрээр хөрөөг мөрөн дээрээ давуулж байрлуулсан байх агаад тэр нь явах бүрд нь хөгжмийн дуу гаргаж байлаа. Билли Табешав хоёр модны том дэгээг барьж явж байлаа. Дик гарандаа гурван сүхтэй байв.
Тэр эргэн харж үүдийг хаав. Бусад нь түүнээс түрүүлэн нуурын эрэг дагуу элсэн булсан гуалингуудыг чиглэн явав. 
Том гуалин хашлагаас унасан гуалингууд нуураас доош Шидэт стримерээр тээрэмлүү чирэгдэж очсон байв. Тэд хөвөөрүү эрэгрүү хөвөгдөн очсон байх ба ямар нэгэн зүйл болохгүй бол хэзээ нэгэн цагт сэлүүрт завиар Шидэтний баг хүрч ирэн, гуалингуудыг олон хоёр талдаа цагираг бүхий төмөр дэгээг ашиглан нуураас авч шинээр хашлага хийхэд ашигладаг. Гэхдээ цөөн хэдэн гуалингийн төлөө бүхэл бүтэн багийг цуглуулах үнэ цэнэгүй үед модчид хэзээ ч ирэхгүй байх тохиол байдаг. Хэрвээ хэн ч ирэхгүй бол тэдгээр гуалингууд нь усандаа үлдэн эрэг дээр ялзарч орхигдог байна.
Никын аав үргэлж ийм зүйл болно хэмээн бодон Индианчуудыг хөлслөн суурингаасаа гарч ирцгээн гуалингуудыг хоёр бариултай хөрөөгөөр хөрөөдүүлэн, шаантаг хэлбэрээр хуваалган ил гал түлэх зорилгоор түлээний мод бэлтгүүлэн олноор нь хураадаг байв. Дик Баултон нуурын доор байх зуны байшинг өнгөрөн алхаж байв. Тэнд элсэн дунд бараг булагдсан дөрвөн том эвэрлэг модон гуалингууд байв. Эдди хөрөөнийхөө нэг бариулаас нь барин модны ацан дээр нь байрлуулав. Дик гурван сүхээ жижиг зогсоол дээр тавив. Дик эрлийз байсан бөгөөд тариаланчид түүнийг цагаан арьстан хэмээн боддог байв. Тэрээр маш залхуу нэгэн байсан бөгөөд нэг эхлүүлвэл түүнээс илүү ажилчин үгүй байлаа. Тэрээр халааснаасаа шахмал тамхи аван бага зэрэг зажлангаа Ожибвей хэлээр Билли Табешав болон Биллитэй ярьлаа.
Тэд модны дэгээнүүдээ нэг гуалингийн зах байгаа хэсэгрүү хийн элснээс чөлөөлөхөөр эсрэг тийш нь санжагануун татав. Тэд модны дэгээн ишний эсрэг өөрсдийн жингээр татав. Гуалин элснээс хөдлөв. Дик Баултон Никийн аавруу харав.
 “За, эмчээ,” гэж хэлээд, “энэ ч таны хулгайлсан их сайхан гуалин байна.”
“Дик, тэгэж ярьж болохгүй,” хэмээн эмч хэлэв. “Энэ бол эрэгрүү унасан мод.” 
Эдди болон Билли Табешав нойтон элснээс нааш цааж болгон гарган усны зүг эргүүлэв. 
“Яг энд тавь,” хэмээн Дик Баултон хашгирлаа. 
“Наагуураа юу хийх гэж байгаа вэ?” хэмээн эмч асуув. 
“Угааж хөрөөдөхийн тулд элсийг нь цэвэрлэнэ. Би үүнийг хэнийх болохыг нь хармаар байна,” гэж Дик хэлэв. 
Гуалин нуурын усанд дөнгөж автав. Эдди болон Билли Табешав модны дэгээгээ налан наранд хөлөрч байв. Дик элсэн дээр өвдөглөн сууж гуалингийн төгсгөлд модон дээр хэмжигчийн алхны тэмдэгийг харлаа. 
“Энэ Вайт ба МакНаллигийнх юм байна,” хэмээн тэр хэлээд, босч өмднийхөө өвдгийг цэвэрлэв. 
Эмч тун эвгүй байлаа. 
“Дик, чи тэгвэл харсаны хэрэггүй,” гэж тэр шууд хэллээ. 
“Битгий тунирх даа, Эмч минь,” гэж Дик хэлэв. “Битгий тунирх. Надад таны хэнээс хулгайлсан нь хамаагүй. Энэ миний хэрэг биш.” 
“Хэрвээ гуалингуудыг хулгайлсан гэж бодож байгаа бол чи багажаа аваад сууринруугаа буцаж болно,” гэж эмч хэллээ. Түүний царай нь улаасан байв.
“Битгийн дундаас нь буцалдаа, эмчээ,” гэж Дик хэлэв. Тэр тамхи зажиллаж байсан шүлсээ гуалинруу нулимав. Тэр нь гулган доош усруу орон алга болов. “Миний мэдэж байгаа шиг та ч гэсэн үүнийг хулгайлагдсан гэдгийг мэдэж байгаа. Энэ надад ямар ч ялгаа байхгүй.”
“За яахав. Хэрвээ чи эдгээр гуалинг хулгайлагдсан гэж бодож байгаа бол өөрсдийнхөө зүйлсийг аваад эндээс явцгаа.”
“Одоо юу, Эмчээ-“
“Өөрсдийн юмнуудаа аваад эндээс явцгаа.”
“Сонсож бай, эмчээ.”
“Хэрвээ чи намайг эмч хэмээн дахиж нэг удаа дуудвал, би чиний хоолойруу чинь ортол шүдийг чинь ортол цохино.”
“Өө, үгүй ээ, та чадахгүй, Эмчээ.”
Дик Баултон эмчрүү харлаа. Дик том биетэй хүн байлаа. Тэр өөрийгөө хэр том гэдгийг ч мэдэж байв. Тэр зодоон цохионд орох ч дуртай байлаа. Тэрээр баярлаж байв. Эдди болон Билли Табежав модны дэгээнүүдрүүгээ налан эмчрүү харцгаав. Эмч доод уруул дахь сахалаа зажилан Дик Баултонруу харав. Тэгээд тэрээр эргэн дов дээр байх зуны байшинруугаа алхлаа. Тэд түүний араас түүнийг хэр ууртай байгааг нь харцгааж байв. Тэд бүгд түүнийг дов өөд алхан зуслангийнхаа байшинруу орохыг нь харав.
Дик Ожибвей хэлээр ямар нэгэн юм хэлэв. Эдди инээсэн боловч Билли Табешав тун санаа зовсон байдалтай байв. Тэр хэдий Англи хэл ойлгодоггүй хэдий ч хэрүүл болж байгаа үед үргэлж хөлөрдөг байв. Тэрээр Хятад хүн шиг тарган цөөн хэдэн сахалтай билээ. Тэрээр хоёр модны дэгээг өргөж авав. Дик сүхүүдийг, Эдди модноос хөрөөг салган авлаа. Тэд хөдөлцгөөн зуны байшинг өнгөрөн алхаад ой модруу арын хаалгааруу явцгаав. Дик хаалгыг онгорхой орхив. Билли Табешав буцаж очин цоожиллоо. Тэд ой модоор явцгаав.
Зуслангийн байшиндаа эмч өөрийн өрөөний орон дээр суунгаа шалан дээр байгаа овоолсон товчооны эмнэлгийн сэтгүүлүүдийг харав. Тэдгээрийг задлаагүй боодолтойгоо байв. Энэ нь түүний уурыг улам их хүргэж байв.
“Ажилруугаа буцаад явахгүй юм уу, хонгор минь?” хэмээн өөрийн хэвтэж байсан хөшгийг нь буулгасан өрөөнөөс эмчийн эхнэр асуув.
“Үгүй!”
“Ямар нэгэн юм болоо юу?”
“Би Дик Баултонтой маргалдасан.”
“Өө,” гээд “Чи минь түргэдсэн юм биш биз дээ, Хенри.”
“Үгүй,” гэж эмч хэлэв.
“Хэн өөрийнхөө сэтгэл санааг захирч чадна, тэр хүн хотыг авсанаас ч илүү гэдгийг чи санаж байна уу,” гэж эхнэр нь хэлэв. Тэрээр Христийн судлаач билээ. Түүний Библи, Шинжлэх ухаан ба Эрүүл мэндийн эх хувь болон Улирлын гэх сэтгүүлүүд түүний хажуугийн ширээнд харанхуйлсан өрөөнд байв.
Түүний нөхөр нь хариу хэлсэнгүй. Тэрээр шувууны буугаа цэвэрлэн орон дээрээ сууж байв. Тэрээр хүнд шар хайрцаг дүүрэн сэтгүүлүүдийг үзэн буцааж хийж байв. Тэд нь ороор нь тарсан байв.
“Хенри,” эхнэр дуудав. Тэгээд хэсэг завсарлав. “Хенри!”
“За,” гэж эмч хэлэв.
“Чи Баултонд түүний уурыг хүргэхээр ямар нэгэн юм хэлсэн юм уу?”
“Үгүй,” гэж эмч хариулав.
“Тэгээд ямар асуудал гарсан юм, хонгор минь?”
“Юу ч биш ээ.”
“Надад хэл л дээ, Хенри. Битгий надаас ямар нэгэн юм нуух гэж оролдож бай. Яг юу болсон юм бэ?”
“Хм, Дик надад эхнэрээ уушигны хатгалгаагаар өвчилсөн үед нь эмчилсэний төлбөр гээд их мөнгө өгөх ёстой юм. Гэтэл ажил хийж төлөхгүйгээр хэрүүл хийхийг хүссэн бололтой.”
Эхнэр нь дуугүй байв. Эмч буугаа хуучин даавуугаар нямбайтар нь арчив. Тэр боодолтой сэтгүүлүүдрүү хайрцгуудаа түлхлээ. Тэрээр өвдөг дээрээ буугаа тавин суув. Үүгээрээ тэрээр сэтгэл бахдам байв. Гэтэл харанхуй өрөөнөөс эхнэрийнхээ дугарахыг сонсов.
‘Хайрт минь, Би тэгэж бодохгүй байна, Хэн нэгэн ийм зүйл хийнэ гэж би үнэхээр бодохгүй байна.’
‘Үгүй?’ гэж эмч хариулав.
‘Үгүй. Ийм зүйл албаар хэн нэгэн хийн гэдэгт би итгэхгүй байна.’
Эмч босч шувууны буугаа шүүгээний цаана тавив.
‘Чи гарах гэж байна уу, хонгор минь?’ гэж түүний эхнэр асуув.
‘Би алхахаар гарья гэж бодож байна’ гэж эмч хариулав.
‘Хонгор миь, хэрвээ чи Никыг харвал ээж нь уулзмаар байна гэж хэлээрэй?’ гэж эхнэр нь хэлэв.
Эмч довжоон дээрээ гарсан байв. Хаалганы бүрхэвч ард нь хүчтэй хаагдав. Тэрээр хаалга хаагдахад эхнэрийнхээ цочихыг сонслоо.
‘Уучлаарай,’ гэж тэрээр хөшиг нь буусан эхнэрийнхээ өрөөний цонхны гадна хэллээ.
‘Зүгээр дээ, хонгор минь’ гэж эхнэр нь хариулав.
Тэрээр хаалганы дулаанд хортой ой моддын зүгт зам дагуу алхаллаа. Халуун өдөр байгаа хэдий ч ойд сэрүүн байлаа. Тэр мод нуруугаараа налан суун ном уншиж байгаа Никыг оллоо.
‘Ээж нь чамайг хүрч ирж өөртэй нь уулзахыг хүсч байна,’ гэж эмч хэлэв.
‘Би таньтай хамт явъя,’ гэж Ник хэлэв.
Түүний аав нь түүнрүү харав.
‘За яахав. Тэгвэл надтай цуг хамт яв даа, гэж аав нь хариулав. Надад номоо өг дөө, Би халаасандаа хийе.’
‘Ааваа, би хаана хар хэрэмнүүд байгааг мэднэ’ гэж Ник хэлэв.
‘За тэгвэл’ гээд аав нь ‘Тийш нь хамт явцгаая’ гэж хэллээ.

Comments

Popular posts from this blog

“Гүүрэн дээрх настан”