“Гүүрэн дээрх настан”

Төмөр хүрээтэй нүдний шилтэй, тоос шороо ихтэй хувцастай настан замын хажууд сууна. Тэнд гол давсан хөвүүрэн гүүр байх агаад хүүхдүүд болон эмэгтэйчүүд, залуучууд, машин тэрэгнүүд түүгээр гаталдаг байв. Гүүрнээс эгц эрэг өөд луус хөлгөлсөн тэрэгнүүд дараалласан байх агаад цэргүүд ээрүүлийн хигээсхүү түлхэхэд тусалж байв. Ачааны машинууд буун шууд тэндээс бүгд явцгааж байх зуур тариачид шагай шүргэсэн шороон дунд сажилж байв. Гэвч настан тэнд хөдөлгөөнгүй сууж л байна. Тэрээр цааш явахад дэндүү ядарсан байлаа.
         Гүүр даван, гүүрний цаадахын судлан миний дайсан хэрхэн хөгжсөнийг олж мэдэх нь миний гол ажил байсан. Би үүнийг хийгээд буцаад гүүрэн дээрээ ирсэн. Тэнд одоо тийм ч олон тэрэггүй агаад цөөн хэдэн хүн хөлөөрөө явж байсан ч, настан тэнд байсаар байв. 
         ‘Та хаанаас ирсэн бэ?’ гэж би асуув.
Сан Карлосоос гэж тэрээр хариулан инээмсэглэв.
Тэр бол түүний төрөлх хот нь байсан ба үүнийгээ дурьдах н түүнтэй таатай байсан тул тэрээр инээмсэглэсэн бололтой.
‘Би амьтдыг асран хамгаалдаг,’ гэж тэрээр надад тайлбарлав.
‘Аан’ гэж би хэлсэн боловч тийм ч сайн ойлгосонгүй.
‘Тиймээ,’ гэж хэлээд тэрээр, ‘Би үлдсэн, ойлгож байна уу, амьтдыг асран хамгаалсаар. Би Сан Карлосийг орхиж буй сүүлийн хүн нь байна.’
Тэрээр хоньчин эсвэл мал аж ахуйтан шиг харагдсангүй тул би түүний саарал тоостой царай, төмөр хүрээтэй харааны шил болон хар тоостой хувцасыг нь хараад, түүнээс ‘Тэд нь ямар амьтад байсан билээ?’ гэж суув.
‘Төрөл бүрийн амьтад,’ гэж тэр хэлээд толгойгоо сэгсэрлээ. ‘Би тэднийг орхихоос өөр аргагүй болсон.’
Холбоо гэж нэрлэгдэх нууцлаг арга хэмжээний дохио болох анхны дохиог бүгдийг нь сонсохын зэрэгцээгээр, Африк маягийн улс болох Эбро Делта болон гүүрийг би харан, дайснаа мэдэхээс өмнө бидэнд одоо хэр хугацаа байгаа бол хэмээн бодож байхад, настан тэндээ суусаар байлаа.
“Тэд ямар амьтад байсан бэ?” гэж би асуулаа.
“Тэнд гурван амьтад цугтаа байсан,” гэж тэрээр тайлбарлав. “Тэнд хоёр ямаа ба нэг муур бас дөрвөн хос тагтаа байсан.”
“Тэгээд та тэднийг орхихоос өөр аргагүй болсон юм уу?” гэж би асуув.
“Тиймээ. Их буунаас болоод. Ахмад надад их буунаас болоод та явах хэрэгтэй гэж хэлсэн.”
“Тэгээд таньд гэр бүл байхгүй юм уу?” гэж би асуунгаа, эргийн энгэрт цөөн хэдэн тэрэгнүүд гүүрний цаад төгсгөлд яарч буйг харлаа.
“Үгүй,” гэж тэрээр хариулаад, “зөвхөн миний хэлсэн амьтад. Муур, мэдээж, зүв зүгээр байх болно. Муур бол өөрийгөө авч явж чадна, гэхдээ би бусдад нь юу тохиолдохыг хэлж мэдэхгүй байна.”
“Та ямар улс төрийн бодолтой вэ?” хэмээн би асуув.
“Би улс төргүй,” гэж тэрээр хэлэв. “Би далан-долоон настай. Би арван хоёр километр явлаа, үүнээс цааш би явж чадна гэж бодохгүй байна.”
“Энэ ч зогсоход сайхан газар биш дээ,” хэлэнгээ “Хэрвээ та чадвал Тортосалуу салдаг зам дээр машинууд байна.” гэв.
“Би бага зэрэг хүлээнэ,” гэж тэр хэлээд, “тэгэж байгаад би явна. Машинууд хаашаа хүрэх вэ?”
“Барселонаруу явна,” гэж би түүнд хэлэв.
“Би тэр зүгт хэнийг ч танихгүй,” гэж хэлээд, “гэхдээ чамд маш их баярлалаа. Чамд дахин маш их баярлалаа.”
Тэрээр намайг гөлрөн ядарсан харцаар хараад, “Муур ч зүв зүгээр байна, би мэдэж байна. Муурны талаар санаа зовох шаардлага алга. Харин бусал нь. Одоо бусад нь яах бол гэж чи бодож байна?” гэж өөрийн зовлонгоо хэн нэгэнтэй хуваалцлаа.
“Яагаад ч юм тэд мэдээж зүв зүгээр л байх болно.”
“Чи тэгэж бодож байна уу?”
“Яагаад үгүй гэж?” би хариулаад, хол эрэг дээр одоо ямар ч тэрэг байхгүй байгааг харж зогслоо.
“Гэхдээ их бууны улмаас намайг яв гэсэн байхад тэд их бууны дор яах бол?”
“Та тагтааны торыг онгорхой орхисон юм уу?” гэж би асуув.
“Тиймээ”
“Тэгвэл тэд нисээд явна.”
“Тийм ээ, мэдээж тэд нисээд яваад өгнө. Гэхдээ бусад нь. Бусдын талаар бодохгүй байх хэрэгтэй,” гэж би хэлэв.
“Хэрвээ та амарсан бол би явлаа,” гээд би яаравчлав. “Босоод, одоо алхах гээд үздээ.”
“Баярлалаа,” гэж тэрээр хэлээд хөл дээрээ босон хоёр тийш савлаад арагш тоосон дунд эргэн суулаа.
“Би амьтдыг асран халамжилж байсан,” гэж тэрээр маанагтан хэллээ, гэхдээ аль хэдийний надад биш. “Би зөвхөн амьтадыг асран халамжилдаг байсан.”
Түүний төлөө хийх зүйл юу ч байхгүй. Энэ өдөр улаан өндөгний баярын ням гараг байсан ба Фашистууд Эброруу аль хэдий нь давшин орж ирж байлаа. Ил өдөр нь нам өндөртэй саарал бүрхэг өдөр байсан тул тэдний онгоцууд тийм ч дээр байсангүй. Настанд байх бүхий л сайн аз нь тэр болон муур өөрийгөө хэрхэн авч явж чаддаг гэдэг баримт л байсан юм.

Comments

Popular posts from this blog

Эмч Болон Эмчийн Эхнэр